Хүргэлтийн бүс болон барааны овор хэмжээнээс хамаарч хүргэлтийн үнэ өөрчлөгдөнө. 3,000,000₮ - с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.
Захиалгын төлбөрийг урьдчилж дансаар болон бусад холбогдсон төлбөрийн хэлбэрээр /STOREPAY/ хийснээр таны захиалга 48-72 цаг дотор бэлтгэгдэн хүргэгдэх болно. Зөвхөн төлбөр баталгаажсан захиалга хүргэлтэнд гарах ба хүргэлтэнд гарсан барааг буцаах болон солих тохиолдолд хүргэлтийн төлбөрийг буцаах боломжгүй
see moreНэг. Ерөнхий заалт www.higold.mn цахим худалдааны сайт нь Хай Гоулд ХХК-ний албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино. Хоёр. Хэрэглэгчийн анхаарах зүйлс 1. Хэрэглэгч higold.mn цахим худалдаа үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно. 2. Бэлэн байгаа барааг захиалга хийгдсэнээс хойш 48-72 цагийн дотор захиалагчийн заасан хаягт хүргэнэ. 3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Хай Гоулд ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина. 4. Higold.mn вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Гурав. Захиалга хийх, Захиалга баталгаажих, Захиалга цуцлах хугацаа Захиалга авах хугацаа: 1. Хэрэглэгч higold.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно. 2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа: 3. Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 72 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, байршуулах шаардлагатай. 4. Захиалгын төлбөр 72 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой. 5. Хэрэглэгч 72 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд Хай Гоулд ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно. 6. Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа: 1. Higold.mn цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ. 2. Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд, бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл илгээж байна. 3. Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн байгаа барааг 48-72 цагийн дотор Хэрэглэгчийн захиалсан барааг системд оруулсан хаягийн дагуу хүргэж өгнө. 4. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
see more