Бидний тухай

about us

Higold Group нь 2004 онд байгуулагдсан, гэр ахуйн тоноглолын салбарт үйл ажиллагаа явуулдаг, олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг инновацын компани юм. Тус компани нь функциональ тоноглол, тавилгын хэрэгсэл, хаалга, цонхны тоноглол, гал тогоо, угаалгын өрөөний тоноглол, гоёл чимэглэлийн тоноглол, ухаалаг тоноглол, гадаа тавилга зэрэг өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.


Монгол Улсад Higold Mongolia нь 2019 оноос эхлэн албан ёсны дистрибьютерээр ажиллаж, гал тогоо, хувцасны шүүгээ, угаалтуур, холигч, нугас, зам зэрэг олон төрлийн тавилгын тоноглолыг зах зээлд нийлүүлж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь Италийн шилдэг загвар зохион бүтээгчдийн бүтээсэн, дэвшилтэт технологи бүхий олон үйлдэлт, ухаалаг шийдэлтэйгээрээ онцлог юм.


Higold Mongolia нь айл өрх, албан байгууллага, тавилга үйлдвэрлэгч, харилцагч нартаа эдгээр чанартай, шинэлэг бүтээгдэхүүнийг санал болгож байна. Мөн Higold брэндийн албан ёсны худалдаалах цэгүүдийг Улаанбаатар хотод ажиллуулж, хэрэглэгчдэд ойрхон, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж байна.


Higold Group нь дэлхий даяар 300 гаруй түнштэй хамтран ажиллаж, алдартай зочид буудал, амралтын газар, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгчдийн итгэлийг хүлээсэн брэнд болжээ.


Higold Mongolia нь Монголын зах зээлд чанартай, дэвшилтэт технологи бүхий тавилгын тоноглолыг нийлүүлж, хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангахын төлөө ажиллаж байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл