2024 оны 02 сарын 22
HIGOLD Mongolia баг “Шилдэг агент” болон “Маркетингийн инновацийн” шагналын эзэн боллоо
2025 оны 3-р сарын 27-ны өдөр Хятадын Фошань хотноо байрлах HIGOLD группийн төв “STAR OFFICE” байранд зохион байгуулагдсан олон улсын уулзалтын үеэр “Resilent growth” уриатай HIGOLD 2025 гадаад борлуулалтын хурал болж өнгөрлөө.
Энэхүү арга хэмжээнд Энэтхэг, Нидерланд, Өмнөд Солонгос, Монгол, Узбекистан, АНУ, ОХУ, Австрали зэрэг дэлхийн олон улсын төлөөлөгчид, дистрибьютерууд хүрэлцэн ирж, шинэ бүтээгдэхүүний танилцуулга, стратегийн хэлэлцүүлэг, туршлага солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтууд өрнөсөн үр дүнтэй хурал боллоо.
Хурлын оргил мөч болох шагнал гардуулах ёслолын үеэр, HIGOLD Mongolia баг дэлхийн олон орны төлөөллөөс “Шилдэг агент”, “Маркетингийн инновацийн шагнал” гэсэн хоёр нэр хүндтэй шагналыг хүртсэн нь Монголын зах зээл дээр хэрэгжүүлж буй үр дүнтэй бодлого, дижитал маркетингийн шинэлэг шийдэл, хэрэглэгч төвтэй хандлагыг олон улсын түвшинд өндрөөр үнэлсний илрэл юм.
HIGOLD Mongolia-ийн хамт олон нь брэндийн үнэ цэнийг Монголын тавилгын зах зээлд амжилттай нэвтрүүлж, B2B болон B2C сегментүүдэд ухаалаг шийдлүүд, чанартай бүтээгдэхүүнээр дамжуулан өргөн цар хүрээтэй хөгжүүлж буй юм.
“Энэхүү шагналууд нь манай хамт олны сэтгэл зүтгэл, маркетингийн шинэлэг санаачилга, хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлагад нийцүүлсэн бодит ажлуудын баталгаа юм.”
HIGOLD Mongolia